Powered by Blogger.
RSS

IceTop хамтлагийн тухай


Ice Top хамтлагын тухай мэдээлэл:
Genre:
Hip Hop
Members:
Бат-Оргил
Боогий
Очироо
Манлай

Цахим худас:
http://www.icetop.mn
Намтар:
“ICETOP” хамтлаг нь 1996 онд 16 хүний бүрэлдэхүүнтэй рэп бүжгийн хамтлаг болон байгуулагдсан.Тухайн хугацаанд болдог байсан бүхий л тэмцээн уралдааны шагналт байр болон цомыг хүртсэн.1998-оноос эхлэн тэд үзэл бодлоо бүжгээр бус хип хоп үг хэллэгээр түүн дотроо урлаг яруу найраг шударга үнэн үгийг хэлэх ёстой гэж үзэн 1998-оны 10-сарын 13-ны өдөр монголын анхны хип хоп хамтлагуудын нэг болон 8-хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.“ICETOP”-хамтлаг нь 1998-оноос 2011-.он хүртэл 15 жилийн энэ хугацаанд:

1.Санаа нэг 2000.03.18-нд (Топ тен)
2.Энэ миний хайр 2000.10.21-нд (Топ тен)
3.Hip Hop мандтугай 2001.02.03-нд (Монгол бөхийн өргөөнд)
4.Бид одоо хүүхэд биш 2002.01.26-нд (UB-Palace концертийн их танхим)
5.Уйлах эрхгүй хайр 2003.02.03-нд (UB-Palace концертийн их танхим)
6.Хайраа надаас асуу 2004.02.18.19-нд (UB-Palace концертийн их танхим)
7.Сүлжээ 2005.01.21.22-нд (UB-Palace концертийн их танхим)
8.Hip Hop Сургууль 2005.09.01-нд (UB-Palace-ийн Open-Air)
9.Сак 2006,06,09-нд (UB-Palace-ийн Open-Air)
10.Гараа өргөцгөөе 2008.11.08-нд (UB-Palace концертийн их танхим)

Улаанбаатар хотод Бие даасан бүрэн хэмжээний тоглолт 10
1. Шүтээн минь
2. 2020
3. ONE TIME
4. HIT
5. NEW LIFE
6. Сонсохыг хориглоно

Бие даасан 6 цомог гаргасан ба эдгээр тоглолт, цомгууд нь бүгд амжилттайгаар зохион байгуулагдаж Монголын залуусын сонсох дуртай хамтлаг болж чадсан юм.
2006 онд ОХУ-ын хип хоп хамтлаг “КАСТА”-тай ОХУ- Эрхүү хотод хамтран тоглосон.

2006 оны 12-р сард БНСУ-ын “BABY VOX” “GAMBLER” хамтлагуудтай Улаанбаатар хотод хамтран тоглож байсан. Хамтлаг нь дээр дурьдсан тоглолтуудаас гадна Монгол улсын 21-н аймгаар 2-удаа тойрон, Өвөр Монголын-Шилийн Гол, Бээжин хот, ОХУ- Эрхүү, Улан-үүд, БНСУ-ын Сөүл хот, Английн Лондон , Манчистер хотуудад сурч ажиллаж байгаа Монголчууддаа зориулан аялан тоглолтыг хийсэн. Энэ оны 1-р улиралд АНУ-ын долоон хотод тоглох гэж байна. Мөн нийгмийн ажилд идэвхитэй оролцдог бөгөөд хандивын болон буяны тоглолтуудыг удаа дараа зохион байгуулж байсан

Үүнд:
Хүүхдийн асран хамгаалах төв-д, Өндөр настангуудын халамжийн төв-д, Хүүхдийн урьдчилан хорих төв-д, Засан хүмүүжүүлэх төвүүдээр сайн дурын үнэ төлбөргүй хандивын тоглолтууд, арга хэмжээг зохион байгуулсан. Бидний 15 жилийн хөдөлмөрийг үнэлж Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Газраас ”Нийслэлийн Шилдэг Залуу” Алтан медалаар шагнасан.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment