Powered by Blogger.
RSS

Люмино хамтлаг

  • Хамтлагийн ахлагч: Далайцэрэн овогтой (1982) Тэмүүжин (MC)
  • Хамтлагийн гишүүн: Дашцэрэн овогтой (1981) Анхбаатар (Анхаа)
  • Хамтлагийн гишүүн: Батжав овогтой (1980) Батхишиг (Baji).
  • Тоглолтууд

  • Анхны тоглолт: 1999 оны 10 сарын 30. “Lumino энд гарч ирэв” Top ten
  • 1999 оны 12 сарын 09 “Lumino энд гарч ирэв” Money train
  • 2000 оны 02 сарын 21 “Монголын танхай репчидийн бодит байдал” Top ten
  • 2000 оны 03 сарын 25 “18-аас доош” Top ten
  • 2000 оны 04 сарын 01 “Graffiti show” Top ten
  • 2000 оны 05 сарын 05 “Танихгүй охины захидал” кино шоу Las vegas
  • 2000 оны 11 сарын 11 “Баярлалаа, Ухаарлаа” Никитон хамтлагтай хамтарсан Монголын анхны хип хоп амьд тоглолт. Монгол бөхийн өргөө
  • 2001 оны 07 сарын 21 “Энд гарч ирэв” цомгийн баяр шоу тоглолт
  • 2002 оны 10 сарын 05 “Ирээд буцсан хайр минь” цомгийн баяр шоу тоглолт Ub palace
  • 2003 оны 10 сарын 24 “Lumino 5 нас хүрлээ” Ub palace
  • 2004 оны 07 сарын 10 “East 17 & Lumino” хамтарсан тоглолт
Ub palace Open air
  • 2004 оны 12 сарын 23,24 “Өнөө орой” хамтарсан тоглолт Татар Ub palace
  • 2006 оны 09 сарын 01 “Lumino & yah-uu” Ub palace Open air
Орон нутаг:
1999-2001 хооронд нийтдээ 70 гаруй бие даасан тоглолт хийжээ. 2003-2006 хооронд 50 гаруй бие даасан тоглолт орон нутгаар аялан хийсэн байна.
Олон улс:
  • 2005 оны 4 сард Бээжин хот “гадаадад тоглосон анхны тоглолт”
  • 2005 оны 10 сараас 12 сар хүртэл Америкийн нэгдсэн улсын 6 хотоор аялан 8 тоглолт хийж тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууддаа тоглосон. анх удаа хамгийн олон хотоор тоглосон монгол хамтлаг боллоо.
Washington dc, Chicago, Denver, Utah, San Francisco, Los-Angeles
  • 2006 оны 2 сард Солонгос улсын Seoul хотод “Монгол туурагатан 2006” урлагийн наадамд амжилттай оролцсон.
  • 2006 оны 6-7 р сарын хооронд Европын улсуудаар явж тайлан тоглолтоо хийжээ. Швейцарь улсад суугаа Монгол улсын элчин сайдын урилгаар Женев хотод ажиллаж амьдарч байгаа монголчууддаа Lumino хамтлаг 2 өдөр тоглолт хийгээд үргэлжлүүлэн Английн Лондон 2 өдөр, Ирландын Даблин хотод тус тус тоглолтоо амжилттай тоглоод эх орондоо иржээ.
  • 2006 оны 11 сард ОХУ-ын Улаан-Үд хотноо Оросын болон Буриадын сонсогчиддоо зориулж маш амжилттайгаар 2 өдөр тоглоод ирсэн байна.
  • 2007 оны 12-р сарын 8 нд Хөх хотод “Надтай цуг баяс” бүрэн хэмжээний тайлан тоглолтоо Lumino хамтлаг урд хөршийн үзэгч сонсогчиддоо амжилттай тоглоод ирсэн байна.

Цомгууд

  • 2001 он “Энд гарч ирэв” анхны цомог Сонор студи
  • 2002 он “Ирээд буцсан хайр минь” Мичид рекордс
  • 2003 он “Ирээд буцсан хайр минь” special edition Сонор студи
  • 2004 он “Гэрэлт хорвоод” best seller Сонор студи
  • 2005 он “Ламба гуайн нулимс” Угсаатны хип хоп цомог Сонор студи
  • 2006 он “Lumino & yah-uu” best of lumino Сонор студи
  • 2006 он “Хуучин сургууль” Сонор студи

Видео клипүүд

  • 2000 он “Бүтэлгүй хайр” Zaya’sh
  • 2000 он “Баярлалаа,Ухаарлаа” Zaya’sh
  • 2001 он “Энд гарч ирэв” Оны шилдэг клип Zaya’sh
  • 2002 он “Зам” Zaya’sh
  • 2003 он “Ирээд буцсан хайр минь” Zaya’sh
  • 2003 он “Хэдэн үгс” Lemon production
  • 2003 он “Наддаа ирээч” Zaya’sh
  • 2003 он “Намайг дагаад цэнгэ!” Lemon production
  • 2003 он “Гэрэлт хорвоод” Zaya’sh
  • 2004 он “Эхнэртээ бичсэн захидал” Zaya’sh
  • 2004 он “Хүнийх” Zaya’sh
  • 2004 он “Хип хоп рыцаръ” Lemon production
  • 2004 он “2 дахь хайр” Hero entertainment
  • 2004 он “Хүслийн шөнө” Lu entertainment
  • 2005 он “Freestyle” Lemon production
  • 2005 он “Кармааны хулгайч” Hero entertainment
  • 2005 он “Хайртай гэдгээ хэлээч” Cross studio
  • 2006 он “Өвөл” G entertainment
  • 2006 он “Тайван” Skin entertainment
  • 2006 он “Надтай цуг баяс” Lu entertainment
  • 2006 он “Уучил намайг” Zaya’sh
  • 2007 он “7 эгшиг” Lu entertainment
  • 2007 он “Бүжээрэй!” Lu entertainment
  • 2007 он “Минийх” Lu entertainment

Шагнал

  • 2000 оны “Шилдэг Хип хоп хамтлаг”
Монголын хөгжмийн ертөнцийн дээд шагнал Пентатоник
  • 2003 оны “Шилдэг шинэ давалгаа,Шилдэг хамтлаг”
Алтан микрофон хөгжмийн наадам
  • 2003 оны Шилдэг хамтлаг,Шилдэг хип хоп дуу “Намайг дагаад цэнгэ!” Монголын хөгжмийн ертөнцийн дээд шагнал Пентатоник
  • 2004 он. Оны шилдэг цомог, шилдэг клип
HIT awards 2004
  • 2004 оны Шилдэг санаатай видео клип “Зам” Zaya’sh
UBS video music awards
  • 2004 оны Хип хоп шилдэг клип “Зам” lumino
UBS video music awards
  • 2005 он. Оны шилдэг хип хоп хамтлагийн дуу “Freestyle”
Монголын хөгжмийн ертөнцийн дээд шагнал Пентатоник
  • 2005 он. Оны шилдэг этник дуу “Ламба гуайн нулимс”
Монголын хөгжмийн ертөнцийн дээд шагнал Пентатоник
  • 2009 он. Шилдэг Хип Хоп клип, Шилдэг найруулгатай клип
  •  
Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд 5 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдаж, 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн юм. Монгол улсад Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг гэгддэг бөгөөд Хипхоп хамтлаг Монгол улсад нэрд гарч болох дээд цэгт нь хүрсэн ганц хамтлаг юм. Тэдний анхны ХИТ дуунууд хайрын өнгө аяс болон худалдааны чиг хандлагыг илүүтэйгээр тусгаж байсан хэдий ч, тэдний хийсэн бүтээлүүд нь хипхоп хэмээх өөрсдийн үндсэн төрлөөс гажиж байгаагүй билээ. Тэд хайрын дууг ч тэр, зугаа цэнгэлийн дууг ч тэр хит болгохдоо гаршсан уран бүтээлчид гэдгийг Монголын шинэ үеийн хөгжим сонирхогч хүүхэд залуус надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх байх. Тэд уран бүтээлээ хийж байх хугацаандаа маш шургуу хөдөлмөрлөсөн ба 1999-2006 оныг хүртэл уран бүтээлийн идэвхтэй хүрээнд байж, түүнээс хойш тус тусын уран бүтээлээ хөөн түр завсарласны эцэст 2010 оны сүүлээр уран бүтээлдээ эргэн орсон байна. Үзэгчидийн хүсэлтээр 2012 оны 11-р сарын 16,17-нд "Classic hiphop party" хэмээх тоглолтоо ILOFT диско клубт маш амжилттайгаар тавьлаа. Ирэх 2013 онд тэдний 15 насны ой тохиох юм.
Энэ хугацаанд давтагдсан тоогоор олон улсад болон орон нутагт 150 гаруй бие даасан тоглолт,”Танихгүй охины захидал” уран сайхны кино, 7 диск, 5 цомог, 33 видео клипийг хийж үзэгч сонсогч түмнийхээ хүртээл болгосон байна. 2004 оны зун Улаанбаатар паласийн Open air-t Английн East-17 хамтлагтай хамтран бүрэн хэмжээний тайлан тоглолт хийсэн нь тэдний уран бүтээлийн чанар чансаа ямар хэмжээнд очсоныг тодхон харуулсан тайлагнал болж байлаа. Хип хопоос анхны олонд танигдсан хамтлаг, хип хопын анхны клип, хип хопын анхны цомог, хип хопын анхны кино, хип хоп анхны хөгжмийн шагнал, хип хопын анхны тоглолт гэх мэт. Тэд анхны гэсэн бүгдийг хийж, энэ урсгалаа толгойлж ирсэн явдал нь тэднийг ганцхан хип хоп гэсэн тодотголд бус Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг аль хэдийн бий болгожээ. Одоо хүртэл Люминогийн хийж байсан видео клипүүдийг чанар болон хийцээрээ гүйцэх видео клип Монголын хөгжмийн ертөнц тэр дундаа хипхопын ертөнцөд байхгүй байсаар л байна. Энэ нь тэднийг хэр чанартай уран бүтээл хийдэг байсныг тодхон харуулж байгаа байх. Люмино хамтлаг эргэн уран бүтээлдээ орсон гэдгийг дуулгахад таатай байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment