Нэр: “Камертон” хамтлаг
Бvрэлдэхvvн:
Болд, Эрдэнэбат (Эба),
Ган-Эрдэнэ (Ганаа), Мэнд-Амар (Мээдээ)
Стиль: Pop, R&B
Уран бvтээл эхэлсэн огноо: 1995
Гаргасан цомгууд:
1.18 нас
2. Уйлахдаа ухаар
3. Амин нутаг
4. June 24
5. Retro remix
6. Тєгсєшгvй
7. Єнєєдєр
8. Хайрын хот
Амжилт:
1995 онд Пентатоник наадмын Шилдэг дебют хамтлаг
1996 онд Пентатоник наадмын шилдэг хамтлаг
1997 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бvтээл
2000 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бvтээл
2003 онд Алтан микрофон наадмын шилдэг хамтлаг, шилдэг цомог
1995 оны 6 сарын 24-нд Хөгжим Бүжгийн Сургуулийн оюутан байсан Болдоо, Мээдээ нар Ганаа, Эба хоёрт хамтран дуулахаар санал тавьснаар Камертон хамтлаг үүсэн байгуулагдсан байна.
Хамтлагийн уран бүтээл нь хүн болгоны мэддэг "Маамуу нааш ир" гэдэг нэртэй хүүхдийн дууг хөгжимгүйгээр дуулсанаар эхэлсэн байна.
1995 онд уг Камертон хамтлаг нь хөгжмийн зохиолч Энхбаярын тоглолт болон тус жилийнхээ наадмын шоунд 18 нас, Маамуу нааш ир, Yesterday зэрэг дуугаа дуулж анх тайзан дээр гарсан гэж хэлж болох юм. Эдгээр дуунууд нь тухайн хит дуунууд болж чадсан хамтлагийг олонд таниулах гараа болсон юм.
Удалгүй Титэм хамтлагийн дуучин Тайванбат нь Камертон хамтлагийн менежерээр ажиллах боллоо. Мөн хамтлаг "18 нас", "Хэн ч уйдаагүй хайр" дуунуудаа бичүүлжээ.
Тус жилийнхээ "Пентатоник" хөгжмийн наадмаас шилдэг дебют хамтлагаар шалгарсан байна.
Хамтлаг 1996 оны 4 сард СТӨ-нд анхны биеэ даасан тоглолт болох "18 нас" тоглолтоо хийсэн. Тус тоглолт нь 12 дуунаас бүрдсэн байсан ба анхны тоглолт гэхэд нилээд амжилттай болсон юм.
Хамтлагийн анхны цомог болох "18 нас" нь уг тоглолтноос хойш жилийн дараа гарсан байна.
Хамтлагийн 2 дахь тоглолт болох "Хүсэл хясал" тоглолтоо дуурийн театрт маш амжилттай болж, тэдний фэнүүдийн тоо нэмэгдсээр байлаа. Удалгүй хамтлаг "Зүүд", "Од дуу хоёр" зэрэг дуундаа клип хийлгэж олны хүртээл болгосон юм.
1997 онд тус хамтлаг "Greatest Hits" цомгоо гаргасан ба мөн хамтлаг салах гэж байгаагаа олонд зарлаж "Greatest Hits" хэмээх үдэлтийн тоглолтоо 1997 оны 11 сарын 17-нд СТӨ-нд хийсэн юм. Гэвч хамтлаг таралгүйгээр үлдэж, тарах гэж байсан шалтгаанаа хамтлагийн гишүүд нэг нэгнийгээ үл ойлголцох байдал үүссэнээс болсон байсан, гэхдээ энэ бүхнийг даван туулж чадлаа хэмээн тайлбарласан байдаг.
1997 оны "Пентатоник" хөгжмийн наадмаас "Greatest Hits" цомог нь "Шилдэг бүтээл" гэсэн шагнал хүртсэн байна. 1998 онд "Unplugged Harmony" буюу амьд тоглолтоо хийжээ.
Хамтлаг 1998 онд дараагийн цомог болох "Уйлахдаа ухаар" мөн 1999 онд анхны "Амин нутаг" хэмээх синглээ гаргасан байна.
1999 оны 6 сарын 24 ны өдөр "Бидний түүх" нэртэй тоглолтоо хамтлагийнхаа 4 насны ойгоор хийжээ.
Дараа нь улсын циркийн хамт олонтой хамтарч "Хувьсал" тоглолтоо жүжигчилсэн шоу маягаар тавьсан шинэлэг зүйл болсон бөгөөд 1999 онд "Пентатоник" хөгжмийн наадмаас "Шилдэг бүтээл" шагнал хүртжээ.
Мөн тус оныхоо "Пентатоник" хөгжмийн наадам дээр 60, 70-аад оны дуунуудыг өөрсдийн стилээр дуулсан нь бас нэгэн шинэ зүйл болсон байна.
2000 оноос хамтлаг "Монгол газар" гэдэг компанаар ивээн тэтгүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж дараагийн "Явах цаг боллоо", "Мөнхийн ус", "Why baby" зэрэг хитүүдийг нь агуулсан "June 24" цомог мөн "Гэрлэж амжаагүй явна", "Хунгийн дуу", "ээжийн бүүвэйтэй хорвоо" зэрэг хитүүдийг нь агуулсан "Retro II Remix" гэсэн 2 цомгоо Сингапурт очин бичүүлжээ.
2000 оны 11 сард "June 24" нэртэй тоглолтоо Сингапураас ирсэн хөгжимчдийн хамтаар бөхийн өргөөнд хийсэн юм. Тоглолтын дараагаар тэднийг Японы хөгжмийн зохиолч Саяа Күса нутагтаа айлчлан тоглохыг урьжээ. Камертон хамтлагийг японд маш халуун дотно хүлээн авсан бөгөөд японы одуудтай хамт нэг тайзнаа өөрсдийн дуугаа дуулсан байна.
2001 онд Сингапур улсад "Төгсөшгүй" цомог болон 2 VCD бичүүлжээ. 2001 оны 12 сард "Төгсөшгүй" цомогныхоо тоглолтыг "UB PALACE"-д тоглосон байна.
2003 онд тус хамтлаг маань "Өнөөдөр", "Хайрын хотхон" нэртэй цомгууд гаргасан ба тус оныхоо 9 сард "Төв цэнгэлдэх хүрээлэн"-нд Латин Америкийн нэртэй хамтлаг болох "No Mercy"-тэй хамтарсан "Камертон & No Mercy", 11 сард UB PALACE-д "24 цаг" нэртэй тоглолтуудаа тус тус амжилттай хийсэн юм.
0 comments:
Post a Comment