"Хайрын
нулимс" хэмээх хит дуугаараа охид залуусын анхаарлыг татаж, богино
хугацаанд цомог гарган тоглолтоо хийгээд амжсан хамтлаг бол "Flash". Тус
хамтлагийнхан хэдхэн сарын өмнө гадаадад аялан тоглолт хийх тухайгаа
сайрхаж явсан ч гэлээ, өдгөө тэднийг тарах гэж байгаа талаар шивэр авир
хийлцэх болж. Энэ талаар тус хамтлагийн ахлагч дуучин Б.Нандин-Эрдэнээс
тодруулсан юм.
-Яагаад нам гүм болчихов. Уран бүтээл хийхгүй байгаа юм уу?
-Хичээл сургуульдаа яваад зав жаахан муутай л байна даа. Бид хамтлаг байгуулаад дөрвөн
жил
гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд уран бүтээлээ тасралтгүй хийхийн
тулд сургуулиасаа чөлөө авах шаардлага гарсан. Ингэсээр байгаад хичээл
номноосоо
жаахан хоцорсон байна.
-Танай хамтлаг тарж байгаа гэсэн, үнэн үү?
-Тиймээ. "Flash" хамтлагийнхан тарсан гэж хэлж болно.
-Яагаад тэр вэ?
-Бид
залуу хүмүүс. Ирээдүйд сайн сайхан амьдрахын тулд сурч боловсрох
хэрэгтэй. Иймээс тус тусынхаа амьдралыг бодож уран бүтээлээ орхихоор
шийдсэн. Хамгийн гол нь, "Flash" хамтлаг тарах болсон шалтгааныг фэнүүд
маань зөвөөр ойлгоосой гэж хүсч байна.
-Тэгвэл "Flash"хамтлаг дахиж нэгдэх болов уу?
-Дахиж
нэгдэн хамтарсан уран бүтээл хийнэ гэж одоохондоо бодохгүй байна. Нөгөө
юу гэдэг билээ дээ. "Тэр өдрийн тэнгэр мэднэ" гэдэг шиг тухайн үедээ л
шийдэх байх даа.
-Тэгвэл ганцаараа ч юм уу хэн нэгэнтэй хамтарч дуулах уу?
-Түүнийг яг хэлж мэдэхгүй нь. Юуны өмнө сургуулиа амжилттай төгсөх хэрэгтэй. Дараа нь юу хийхээ шийднэ дээ.
-Ингэхэд танай хамтлаг хамгийн сүүлд ямар уран бүтээл хийв?
-Бид
"Skytel" компанитай хамтран "247" нэртэй бие даасан дөрөв дэх цомгоо
гаргасан. Мөн өнгөрсөн зургадугаар сарын 12-нд дөрөв дэх бие даасан
тоглолтоо UB паласын концертын их танхимд хийсэн. Энэ нь бидний хамтдаа
хийсэн хамгийн сүүлийн уран бүтээл. Шинэ цомог маань хэдийнэ худалдаанд
гарсан.
"Flash" хамтлаг тарсан, үүнийг зөвөөр ойлгоорой
2:27 AM |
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment